Манай хамт олон

Бид аливаа ажлын үе шат бүрийг сайтар төлөвлөн зорилгодоо хүрдэг нь манай хамт олны ажлын арга барил бөгөөд хүн бүр энэхүү үйл явцын салшгүй нэгэн хэсэг байдаг. Байгууллагын хүний нөөцийн баримтлах гол бодлого бол ажиллах хүчний мэргэжил, боловсролыг дээшлүүлэн хөгжүүлэхэд байнга анхаарах бөгөөд салбартаа “мэргэжилтнээрээ гоёдог” тэргүүний ажил олгогч байхыг эрмэлздэг

Ёс зүй

Бид нээлттэй, үнэнч, шударга байдлыг тууштай эрхэмлэдэг

Ажлын соёл

Эв, эеийг эрхэмлэсэн ажил хэрэгч, найрсаг хамт олон өөрчлөлт, шинэчлэлтэд нээлттэй, ил тод хамтын ажиллагааг бүрдүүлэн бусдын дэвшүүлсэн санал, үзэл бодлыг хамт олноороо хэлэлцэн санал солилцож үйл ажиллагаандаа тусган авахад үргэлж бэлэн. Бидний бүтээл болгон бидний бахархал

Хамтын ажиллагаа

Бид Захиалагч, харилцагч, хамтрагч, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчидтэй итгэлцэл, хүндэтгэл, шударга ёсны болоод ил тод байдлын зарчимд тулгуурлан эерэг, урт хугацааны харилцаа тогтоон итгэл хүлээсэн найдвартай түнш нь байхыг эрхэмлэдэг

Чанар

Бидний бүтээл чанарын өндөр түвшинд төгс гүйцэтгэлтэйгээр хийгддэг. Чанарыг үргэлж эрхэмлэгч харилцагч байгууллагуудын сэтгэл ханамж бол бидний нэр төрийн баталгаа мөн

Инноваци

Бид дэлхийн технологийг Монголд нутагшуулан хөгжүүлж, өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийг эрхэмлэдэг. Бид ямагт сонсож, суралцаж, оновчтой шийдлүүдийг эрэлхийлэн өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэвшүүлэхийг эрмэлздэг

Аюулгүй ажиллагаа

Бид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг чандлан сахиж эрүүл, аюулгүй, тав тухтай ажиллах орчинг бүрдүүлдэг

Байгаль орчин, нийгмийн хариуцлага

Бид дэлхийн жишигт нийцсэн бүтээн байгуулалтыг цогцлоох үйлсдээ нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүрээлэн буй орчиндоо ээлтэй бөгөөд хүндэтгэлтэй хандахыг эн тэргүүнд тавихын сацуу хамтран ажиллагч болон харилцагч түншүүдээ уриалан хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах энэхүү үйл ажиллагаандаа татан оролцуулж өөрийн хувь нэмрээ оруулах замаар амьдралын чанарыг сайжруулахыг эрхэмлэдэг

Харилцагч байгууллагууд

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.