GARDEN CITY цогцолбор хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх байршилд аюулгүй байдал, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал, тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй орон сууцны хотхон юм. Уг хотхон нь гэр бүлийн бүхий л хэрэгцээг нэг дор хангахаар
төлөвлөгдсөн бөгөөд хиймэл нуур, олон төрлийн, мод бут бүхий ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, спорт комплекс, автомашины дулаан болон ил зогсоол, худалдаа үйлчилгээний төв зэрэг цөм багтсанаас гадна улсын эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд ойр төлөвлөгдсөн нь энэ төслийн оршин суугчиддаа санал болгож буй тав тухтай амьдралын хэв маяг юм. Та нийт 13.3 га газрыг эзэмшин байрлах тав тухтай орон сууцны хотхон болон бизнесийг тань амжилттай өргөжүүлэх худалдаа үйлчилгээний төвүүдээс сонгох боломжтой.

Давуу тал

Хүрээлэн буй орчиндоо ногоон байгууламж бий болгох нь агаарыг цэвэршүүлэх, тайвшруулах, орчны тоосжилт, дуу чимээг багасгах, олон төрлийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Томоохон ногоон байгууламж бүхий байгальд ээлтэй орон сууц сонгох нь та эх дэлхийгээ болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалахад оруулж буй үнэтэй хувь нэмэр юм.
GARDEN CITY хотхоны нийт эзэмшлийн талбайн 50 хувийг ногоон байгууламж эзлэх бөгөөд үүнд зүлэгжүүлэлтээс гадна олон төрлийн мод, бут, сөөгийг хиймэл цөөрөм бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй хотхоны төлөвлөлтийг хослуулан урласан болно.

GARDEN CITY цогцолбор хотхоны онцлог нь айл бүрт байгалийн нар өдөрт хангалттай тусах боломжтойгоор архитектурын шийдэл нь төлөвлөгдсөн. Эхний ээлжийн орон сууцнууд нь тус бүр таван давхар, давхартаа цөөн айлтай ба хүн амын нягтаршил бага, цөөн гэр бүл байхаар төлөвлөгдсөн. Мөн барилга нь төмөр бетон карказ хийцлэлтэй, 8 баллд тэсвэртэй, байр бүр цахилгаан шаттай байна.

Хотхоны дунд хэсэг болох оршин суугчдын болон бяцхан үрсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн эзэмшлийн хэсгээс машины хөдөлгөөнийг тусгаарласнаараа эрүүл аюулгүй амьдрах ээлтэй орчинг бүрдүүлсэн төлөвлөлтийн шийдэлтэй юм. Мөн хүүхдийн нас насны онцлогт тохирсон аюулгүй, зөөлөн хучилттай тоглоомын талбайг орон сууцнуудын голын хэсэгт төлөвлөсөн.

Харилцагч байгууллагууд

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.