Хийж гүйцэтгэсэн ажил

"Хөтөл Цемент Шохой" ХХК

       Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын “Цемент-Шохой” ТӨХК-ны Нойтон аргын технологитой цементийн үйлдвэрийг Хуурай аргаар цемент үйлдвэрлэх технологийн шинэчлэл болон өргөтгөлийн “Өдөрт 2500 тн цемент Хуурай аргаар үйлдвэрлэх технологийн шугам”-н барилга угсралтын ажлын зураг төслийг БНХАУ-н ӨМӨЗО-ны “Барилгын материалын судалгаа, зураг төслийн институт”-тэй хамтран боловсруулсан ба барилга угсралтын ажлын явцад зохиогчийн хяналт гүйцэтгэх, ажлын чанарт үнэлгээ гаргаж барилгын норм, нормативын шаардлагад нийцүүлэх,  гүйцэтгэгч байгууллагад мэргэжлийн зөвлөгөө өгөх зэргээр 6-н инженерээс бүрдсэн баг 2011 оны 09-р сараас эхлэн ажиллаж 2013 оны 11-р сард “Зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт” гаргаж уг барилгыг улсын байгууллагаас зөвшөөрөл авсаны дараа бүрэн хүчин чадлаараа ажиллаж болохыг баталгаажуулсан.

      Уг үйлдвэр нь хуучин үйлдвэрийн барилгын урд талбайд 3 га газарт нийт 33-н барилга, байгууламжаас бүрдсэн ажилчдын эрүүл, аюулгүй ажиллах орчин бүрдүүлсэн, хуурай аргаар /тоосжилт бага үүсдэг/ өдөрт 2500 тн цемент үйлдвэрлэх үйлдвэр юм.


Галлерей: