Та манайд ажилд орсноор
Мэргэшсэн баг болон багийн ажиллагааг төлөвшүүлэх, өрсөлдөхүйц цалин хөлс, хангамжуудыг цогцоор нь шийдсэн хүлээлтээс давсан ханамжийг өгөх болно.
• Нэгдмэл зорилготой эрч хүчээр дүүрэн, эвсэг залуу хамт олонтой мөр зэрэгцэн ажиллана.
• Зах зээлд өрсөлдөхүйц цалин хөлс, үр дүнд тулгуурласан шагнал урамшуулал авна.
• Ёс зүйтэй, шинэчлэгч, манлайлагч байх урам зориг, хүсэл тэмүүллийг мэдэрнэ.
• Эрч хүчтэй, бүтээлч үйл ажиллагааг хүний нөөцийн бодлоготойгоо уялдуулан, ховор соёл бүхий, ажил олгогч загвар байгууллага болохоор зорьж ажиллана.
Манай давуу тал
Бид ажилтнууддаа тогтвор суурьшилтай ажиллах, хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байх нөхцлийг нь бүрдүүлж өгөх үүднээс таатай ажлын байр, зах зээлд өрсөлдөхүйц цалин, ажлын гүйцэтгэлтэй уялдсан урамшуулал, өсөж дэвжих, өөрийгөө хөгжүүлэх боломж, шаардлагатай нийгмийн халамж, дэмжлэгийг үзүүлэн ажилладаг.
ТА ТОМООХОН ТӨСӨЛД ОРОЛЦОЖ ТУРШЛАГА ХУРИМТЛУУЛАН, ЖИНХЭНЭ ӨВ БҮТЭЭХИЙГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮСЧ байгаа бол бидэнтэй нэгдэхийг урьж байна.
Ажил горилогчдын анхаарах зүйлс
Юуны өмнө манай компанийг сонгож ажил горилогчоор өөрийн анкетаа илгээж байгаад талархлаа илэрхийлье. Анкетаа илгээхээс өмнө та доорхи зүйлсийг анхаарч уншина уу:
• Ажилд горилогчийн анкетыг үнэн зөв, үг үсэг товчлохгүйгээр бүрэн гүйцэт бөглөнө үү.
• Хэрвээ та нээлттэй ажлын байранд тавигдах аль нэг шаардлагыг хангаагүй тохиолдолд эргэж холбогдохгүй байх өндөр магадлалтай. Тиймээс тавигдах шаардлагыг сайтар уншиж өөрийн тохирох ажлын байранд хүсэлтээ илгээнэ үү.
• Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчидтой эргэж холбогдохыг анхаарна уу.
• Байгууллага таны танилцуулгыг хүлээн авсанаар ажилд авах ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Монгол улсын барилгын салбарын эрчимтэй хөгжилтэй уялдан шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, компанийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлж, инженер техникийн ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх болно.