Налайх дүүргийн 850 хүний суудалтай Соёлын ордон нь олон нийтийн соёл, урлагийн үйл ажиллагааг дэмжих зорилготой, орчин үеийн шийдэл бүхий нийтийн барилга байгууламж юм. Төслийн архитектурын үзэл баримтлал, эскиз болон ажлын зургийг манай компани боловсруулсан.
Барилгын төлөвлөлт нь олон нийтийн арга хэмжээ, тоглолт, хурал, соёлын үйл ажиллагаа зохион байгуулахад тохирсон уужим орон зайтай бөгөөд 850 хүний суудалтай их танхимын зохион байгуулалтад акустик, харагдах орчин, үзэгчдийн тав тухыг харгалзан үзсэн.
Фасад болон орон зайн зохиомжид орчин үеийн архитектурын илэрхийлэл, нийтийн барилгын сүр жавхлант шинжийг шингээж, Налайх дүүргийн хот байгуулалтын орчинд зохицсон, танигдахуйц дүр төрхийг бүрдүүлэхэд чиглэсэн.
