Great Stone Hill Resort төслийн хүрээнд манай компани барилгын үндсэн бүтээц болох RFC (төмөр бетон каркас) хийцийн ажлыг инженерийн нарийн тооцоолол, чанарын өндөр хяналтын дор амжилттай гүйцэтгэсэн. Төслийн төлөвлөлтийг Италийн архитектор Luciano Cosmo гүйцэтгэсэн бөгөөд архитектурын шийдэл нь Европын сэргэн мандалтын үеийн, XV зууны сүүлчээс үүсэлтэй Францын Баруун Европын нью-классик хэв маягийг Итали архитекторын өвөрмөц уран сэтгэмжтэй хослуулснаараа онцлог юм. Төслийн хаус барилгууд нь 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй төмөр бетон (RFC) хийцтэй бөгөөд бат бөх, урт хугацааны ашиглалт бүхий инженерийн шийдлээр хэрэгжсэн. Архитектур, инженерчлэлийн энэхүү нэгдэл нь байгаль орчинтой зохицсон, олон улсын стандарт шаардлагад нийцсэн амралтын цогцолборыг бий болгосон.
