“Голден Лайт Групп” нь барилга бүтээн байгуулалтын болон үл хөдлөх хөрөнгийн салбарт 2009 оноос эхлэн өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж ирсэн.

“Golden Light Cup – 2018” амжилттай болж өндөрлөлөө

Голден Лайт Группээс уламжлал болгон зохион байгуулагддаг спортын “Golden Light Cup” спорт өдөрлөг болон өндөрлөлөө. Тус өдөрлөг Сагсан бөмбөг, Гар бөмбөг гэсэн 2 төрлөөр зохион байгуулагдлаа.

“Golden Light Cup” спорт өдөрлөгийн гол зорилго нь байгууллагын спортын багын аварга шалгаруулах, ажилчдын эрүүл идэвхитэй хөдөлгөөнийг бүрдүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, спортод хандах идэвх, сонирхлыг өрнүүлэхэд чиглэсэн юм. Багын нийт дүнгээр Голден лайт группийн шилжин явах цомыг Б.Алтансүх ахлагчтай улаан багынхан гардан авлаа.

Written by: erkhemee