Энэхүү төсөл нь Pyramid Өргөө барилгын материалын дэлгүүр болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн оффисын барилга-ыг нэгтгэсэн, орчин үеийн архитектурын шийдэл бүхий барилга байгууламж юм.
Барилга нь металл хийцийн бүтээцтэй бөгөөд хэлбэр, орон зайн зохиомж нь “Pyramid” нэршлийн утга санааг илэрхийлэх геометр хэлбэр, тод илэрхийлэл бүхий орчин үеийн дүр төрхийг тусгасан. Энэхүү хэлбэрийн шийдэл нь барилгын танигдах байдлыг нэмэгдүүлж, компанийн нэршил, брэндийн үзэл санааг архитектурын хэлээр илэрхийлсэн онцлогтой.
Төслийн хүрээнд ашиглалтын шаардлага, аюулгүй байдал, бат бөх хийц болон орчин үеийн инженерийн шийдлүүдийг оновчтойгоор уялдуулж, худалдаа үйлчилгээ болон төрийн байгууллагын оффисын зориулалтыг үр ашигтайгаар хослуулсан болно.
