Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) шинэ лабораторийн барилга нь 56 × 31 м хэмжээтэй. Тус барилга нь зоорийн давхар болон дээрээ 3 давхартай бөгөөд төмөр бетон хийцтэй. Барилгад олон зориулалтын лаборатори, материал судлалын лаборатори, процессын инженерчлэлийн лаборатори, эрдэс судлал, химийн, механикийн, физикийн, хүрээлэн буй орчны орчны лабораториуд, мөн номын сан байрлана. Гуравдугаар давхарт семинарын өрөөнүүд болон лекцийн танхимууд байрласан.
